Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хо Ши Мин хотруу олон улсын хуваарьт нислэгээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр амжилттай эхлүүллээ.
Өнөөдөр Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч эргэлт нэг жилд 2 сая хүрсэн өдөр тохиож байна.